ТЭНЭГРЭЛ ГЭЖ ЮУ ВЭ?

Японы өндөр настнууд, тэр дундаа асрамжийн газрын өндөр настнууд дунд ялангуяа тэнэгрэл өвчтэй хүмүүс олон байдаг.

Тэнэгрэл гэж юу болох? Хэрхэн харьцах талаар мэдэж авах нь асаргаанд нэн чухал юм.

Contents

Тэнэгрэл гэж юу вэ? Өвчин мөн үү?

Энэ нь тархины өвчин, саатал зэрэг олон шалтгааны улмаас танин мэдэхүйн чадвар буурснаар үүсдэг.

Үүнээс үүдэн ой санамж, үйл хөдлөл зэрэг өдөр тутмын амьдралд хүндрэл тулгардаг.

 

 

 

Ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

Нэрээ мэдэхгүй, гэр бүлийнхнийгээ танихгүй болж хэд асуусан ч тэр дороо мартна.(Хооллосноо хүртэл мартчихна)

Гэртээ харимаар байна гэж дахин дахин хэлэх, шөнөөр холхих, хий юм харж сонсох… зэрэг ой санамж болон сэтгэл хөдлөлтэй холбоотой шинж тэмдгүүд түгээмэл илэрдэг. Энэ нь хүн хүнд харилцан адилгүй байдаг.

 

Эмчлэгддэг эсэх

Эмээр өвчний явцыг удаашруулах боломжтой ч бүрэн төгс эмчлэхэд хүндрэлтэй.

Хүн тус бүрийн шинж тэмдэгт тохируулан харьцах шаардлагатай болдог.

 

Хэрхэн харьцах нь зүйтэй вэ?

Нэг зүйлээ олон давтан асуух, шөнөөр холхих өндөр настнуудыг анх хараад хэрхэн харьцахаа мэдэхгүй түгших нь гарцаагүй юм. Хүн бүр эхэндээ адилхан түгшдэг тул санаа зовох шаардлагагүй. Ахмад ажилтнуудаасаа суралцаарай. Хэрхэн харьцаж байгааг нь сайтар ажиглаж суралцах нь чухал. Яваандаа дасах болно.

 

 

 

 

Scroll to Top