ЯПОНД АЖИЛЛАДАГ「МИНИЙ」ДУРТАЙ ЯПОН ХООЛ

2012 онд Япон үндэсний хоол ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвд бүртгэгдсэн билээ. Далайн бүтээгдэхүүн, уулын ургамал ногооноор хийсэн Япон үндэсний хоол хилийн чанадад ч алдартай бөгөөд маш олон гадаадууд Япон үндэсний хоолыг таашаахаар Японыг зорин ирдэг. Энэ удаад Японд ажилладаг гадаад хүмүүсээс авсан ярилцлагаас тэдний дуртай Япон хоолыг танилцуулъя.

Contents

Япон үндэсний хоолны төлөөлөл!СҮШИ

Тайландын иргэн ПОРНДАНИТТА ТОРФИТАКПОНГ-ийн дуртай Япон үндэсний хоол бол Сүши. Индонезийн иргэн АЮҮ-гийн дуртай хоол нь Сүши. Монголын иргэн ХӨГЖИЛТИЙН ОТГОНГЭРЭЛ-ийн дуртай хоол нь Сашими. Сашими нь нимгэн хэрчсэн шинэхэн загасны махыг цуунд дүрж түүхийгээр нь иддэг хоол юм. Япон орны гоо сайхныг хоолны үзэмжит чимэглэлээс нь мөн мэдэрч болно. Сашимиг исгэлэн амттай будаатай хамт иддэг хоолыг Сүши гэх бөгөөд өнөө үед дэлхий даяар түгэн дэлгэрчээ.「Нигиризүши буюу Атгамал Сүши」төдийгүй「Макизүши буюу Ороомог Сүши」,「Чирашизүши буюу олон төрлийн ногоо, махыг будаан дээр тарааж чимэглэсэн Сүши 」,「Ошизүши буюу Дөрвөлжин хэвлэж дарсан Сүши」зэрэг хэд хэдэн төрөлтэй.「Кайтэнзүши」хэмээх тавган дээр тавьсан Сүшиг туузан дамжуургаар эргэлдүүлэн үйлчлүүлэгчийн ширээнд хүргэдэг ресторанууд ч бий. Сүшиг дээд зэрэглэлийн Сүшиний ресторан төдийгүй Японы супермаркет, 24 цагийн дэлгүүрээс хэдийд ч худалдаж авах боломжтой.

 

Олон төрлийн Япон Дон

Филиппиний иргэн ЛААВЛИ ЭСТОРГИО 「I love Донбүри」хэмээв. Аяганд будаа хийн дээрээс нь мах ногоогоор дүүргэсэн хоолыг Донбүри гэдэг. Гахайн махан котлеттой Кацүдон, тосонд шарсан ногоо загастай Тэндон, үхрийн махан Гюүдон, өндөг, тахианы махтай Ояакодон, далайн бүтээгдэхүүнтэй Кайсэндон зэрэг Японд олон төрлийн Дон бий. Дон-ыг「Гюүдон」,「Кацүдон」 зэргээр ард нь 「… дон」 залгаж нэрлэдэг.

Гюүдон нь нимгэн хэрчсэн үхрийн мах, сонгиныг хуурч исэллэг чихэрлэг амттай амтлагчаар амтлан ашгаасан будаан дээр хийсэн хоол юм. Гахайн махан котлетыг сонгинотой хамт усанд чанан өндгөөр бүрж, агшаасан будаан дээр тавьсныг Кацүдон гэнэ. Ояакодон нь тахианы махыг цоорон эсвэл бөөрөнхий сонгинотой амтлагчаар амтлан чанаж өндгөөр бүрэн агшаасан будаан дээр хийснийг хэлнэ. Тахианы мах, өндөг аль аль нь орсон учир「Ояакодон – Эх хүүхдийн дон」гэж нэрлэдэг. Японд Гюүдон, Тэндон, Кацүдон зэргийн хэд хэдэн сүлжээ ресторан байдаг бөгөөд хямд, порц ихтэй тул хүмүүс үйлчлүүлэх дуртай байдаг.

 

 

Төрсөн нутгийн амт Якисоба

Мөн адил Филиппин улсаас ирсэн МАРИЕ СТЕЛЛА ВИ С. МОРЕНО「Японд ирээд анх идсэн Япон хоол маань Такояки (жижиг хэрчсэн наймаалжыг бөөрөнхий хэвэнд гурилаар бүрж шарсан хоол). Тийм болохоор Такоякинд дуртай, Якисоба (гурвалжин будааны гоймонтой хуурга)-нд бас дуртай. Якисобаг хийх арга нь төрсөн нутгийн маань хоол「Паншит」-тай бага зэрэг төстэй, Паншит-д дуртай болохоор Якисобанд дуртай」хэмээн өгүүлсэн юм.

 

Карээрайс хийж үзэцгээе

Вьетнамын иргэн ТРАН ТИ ТҮ ХОАЙ, НЮҮЭН ТИ ТЮҮ ЛИН нарын Японд хамгийн их идэх дуртай хоол бол карри. Япон карри нь Энэтхэг, Тайланд карринаас ялгаатай, гурилаар бага зэрэг өтгөрүүлсэн байдгаараа онцлог бөгөөд жигнэсэн будаан дээр таваглан「Карритай будаа-Карээрайс」 хийж иддэг.  Харин сүүлийн үед Японд ч мөн Энэтхэг, Тайланд зэрэг олон орны карриг зооглох боломжтой болжээ. Гадуур зарагддаг каррины бэлдэцийг ашиглах нь амар байдаг тул өөрөө хийж үзэж бас болох юм. Түүнчлэн супермаркет, 24 цагийн дэлгүүрээр боловсруулж битүү савласан бүтээгдэхүүнүүд олноор зарагддаг тул завгүй болон хялбар хооллохыг хүссэн үедээ авч хэрэглэж үзээрэй.

 

 

 

 

Scroll to Top