Гадаад асаргааны ажилтантай хамт ажилладаг Япон ажилтнуудтай хийсэн ярилцлага Дугаар 1

Гадаад орноос Японд ирж асаргааны ажил хийхэд Япон хүнтэй харилцаж ойлголцох тал дээр хэн бүхэн санаа зовдог болов уу. Энэ удаад орон орны асаргааны ажилтнуудтай хамт ажилладаг Япон хүмүүстэй ярилцсан юм. Гадаад ажилтан ажиллуулдаг асаргааны байгууллагуудын зүгээс ажлын орчин гэгээлэг болсон, ажилчид илүү дотно болсон зэрэг хамт ажилладаг багийнхны хувьд ч баярлууштай сэтгэгдлүүд ирсэн байна.

Contents

Ярилцлагын бичлэгийг мөн үзэж сонирхоно уу

Энэ удаад орон орноос ирсэн гадаад иргэд ажилладаг байгууллагын Япон ажилтнуудын яриаг нэгтгэн хүргэж байна. Та бүхэн ярилцлагын бичлэгийг мөн үзэж сонирхоно уу.

〇Окаяма мужид Индонезийн иргэн Аюүтай хамт ажилладаг Изүми

〇Хоккайдо мужид Вьетнамын иргэн Лин, Хоай нартай хамт ажилладаг Үжи

〇Хоккайдо мужид Камбожийн иргэн Мүүн, Ли нартай хамт ажилладаг Огүра

〇Нагано мужид Филиппин иргэн Стелла, Лаавли нартай хамт ажилладаг Киношита

 

Гадаад хүмүүстэй хамт ажиллахын сайхан тал нь юу вэ?

(Изүми)Зааж байгаа хүн нь өөрөө анх ажиллаж эхэлсэн үедээ эргэн очдог. Бүхий л чадлаараа ажиллаж, хичээн суралцаж байгааг нь хараад өөрсдөө ч гэсэн хичээе гэж боддог явдал.

(Үжи)Ажлаа урам зоригтой хийе, сурч мэдье гэсэн чин хүсэл, үйлдэл нь Япон ажилтнуудад эерэгээр нөлөөлж илүү хичээх хүслийг өдөөж өгсөн.

(Огүра)Ойлгомжтойгоор хариулах зүтгэл гаргадаг болсон гэж бодож байна.

(Киношита)Гадаад хэл, ялангуяа англи хэл сурах боломж бидний хувьд тэр бүр гардаггүй, тэр утгаараа “Япон үгийг англиар юу гэж хэлдэг”-ийг нэрэлхэлгүй асууж, заалгадаг болохоор их хэрэг болдог. Бас Японоор сайн ярьдаг тул тэднээс их зүйл сурч авдаг.

 

Япон ажилтнууд гадаад ажилтнуудтай хэрхэн харилцаж ойлголцдог вэ? Анхаарч ажилладаг зүйл байвал хэлж өгнө үү.

(Изүми)Аль болох ойлгомжтой, хялбар Япон үг хэллэг ашиглахыг хичээдэг. Дохио зангаа, зураг ашиглаж англиар илэрхийлдэг. Удаан ярьдаг.

(Үжи)Яриаг нь тайван сонсож, удаан ярих, байнга инээмсэглэхийг хичээдэг.

(Огүра)Арга хэмжээ, тухайн үеийн ярианы сэдэвтэй холбогдуулан ”Камбожид ямар байдаг” талаар асуух зэргээр яриа өрнүүлж харилцан ойлголцдог болж буй гэж бодож байна.

(Киношита)Миний хувьд анхаардаг зүйл бол бичгээр ойлгуулах үедээ ханз их бичихгүй, Японоор бичихдээ аль болох Хирагана, Катакана үсгээр бичиж ойлгуулахыг хичээдэг. Ярианы хувьд асуудалгүй, Япон хүнтэй харьцдаг шигээ жирийн ойлголцдог тул онцгойлон анхаарах зүйл гардаггүй.

 

Гадаад ажилтнуудын ажлаа хийх, өдөр тутам харьцах явцад гүн сэтгэгдэл үлдээсэн зүйл байвал хуваалцахгүй юу.

(Изүми)Гадаад оронд ирээд хэл сайн ойлголцохгүй байсан ч бүхий л чадлаараа хичээж үйлчлүүлэгчидтэй ярилцаж байгаа нь, ажлаа санаачлагаараа хийх идэвхи зүтгэлтэй байдал нь их сэтгэлд үлдсэн. Япон соёлоос суралцаж буй нь, ялангуяа Юката өмсөөд их баярлаж буй нь сэтгэлд хоногшиж үлдсэн.

(Үжи)Үйлчлүүлэгчтэй буйдан дээр хамт суугаад цай ууж, ярилцаж байгаа нь Япон хүн харахад хүртэл их дотно санагдсан. Эмээ нь ачтайгаа хөгжилдөн хөөрөлдөж буй мэт.

(Огүра)5 сарын Давхрын Арга Хэмжээгээр Камбожийн бүжгийн баяр зохион байгуулсан явдал. Бид нарт ч их хөгжилтэй байсан, түүний хувьд ч өөртөө итгэх итгэлтэй болсон гэж бодож байна.

(Киношита)Үйлчлүүлэгчидтэй үргэлж инээмсэглэж цовоо, эелдэг харьцдаг гэсэн сэтгэгдэл төрсөн. Зөвхөн үйлчлүүлэгч төдийгүй ажилтан бид нартай ч мөн адил эелдэг харьцдаг, цаг ямагт ийм эелдэг харьцаатай, мундаг юмаа гэж боддог. Түүнээс гадна ямар ч хүнд нөхцөлд огтхон ч царайгаа барайлгалгүй, бүх хүчээ дайчлан зүтгэж буй нь илт байдаг тул түүнээс нь би ч бас суралцдаг.

 

Гадаад ажилтнуудын талаарх байгууллагаар үйлчлүүлэгчдийн санаа бодол ямар байдаг вэ?

(Изүми)Эхэн үедээ царай, нэрийг нь тогтооход хэцүү байх шиг байсан, гэхдээ тогтоочих юм бол үйлчлүүлэгчид нэрийг нь дуудаж ойр байдаг ажилтан ч бий. Бүх чадлаараа зүтгэж байгаа нь их өхөөрдөм байдаг юм шиг байна лээ.

(Үжи)Бүх чадлаараа зүтгэж байгааг нь хараад үйлчлүүлэгчид 「Ажилсаг юм」 「Их зүтгэлтэй юм」 「Гоё инээмсэглэх юм」 гэж хэлж байсан.

(Огүра)Цовоо болохоор ач зээтэй нь адилхан санагддаг байх. ” Мэнкой – Хөөрхөн юм” (”Мэнкой” гэдэг нь Хоккайдо нутгийн аялгаар хөөрхөн гэсэн утгатай) гэдэг.

(Киношита)Тийм ялгаатай, өөр санагддаггүй байх. Жирийн л эмэгтэй хүүхэдтэй харьцаж байгаа юм шиг, ажилтнууд бид нарын л нэг гэдэг утгаар жирийн харьцдаг санагддаг.

 

 

 

Scroll to Top