mn-nursingwork

ӨДӨР БОЛОН ШӨНИЙН АСАРГААНЫ АЖИЛ ҮҮРЭГ

Өндөр настнуудын байрладаг асрамжийн газруудад өдрийн төдийгүй шөнийн цагаар мөн асаргааны ажлыг гүйцэтгэдэг. Өдрийн цагаар гүйцэтгэх ажил үүргийг өдрийн ээлжийн ажил, шөнийн цагаар гүйцэтгэх ажил үүргийг шөнийн ээлжийн ажил гэж нэрлэдэг. Өдөр болон шөнийн цагаар гүйцэтгэх ажил үүргийн агуулга, өндөр настнуудын байдал ямар ялгаатайг мэдэж авснаар аль ч ээлжинд ажилласан сэтгэл санааны бэлтгэлтэй байх боломжтой …

ӨДӨР БОЛОН ШӨНИЙН АСАРГААНЫ АЖИЛ ҮҮРЭГ Read More »

woman, stairs, career

АСАРГААНЫ АЖЛЫН КАРЬЕР ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ АСАРГАА ХАЛАМЖИЙН АЖИЛТНЫ ЗӨВШӨӨРӨЛ ГЭЖ ЮУ ВЭ?

Асаргааны ажил эрхэлдэг олон Япончууд асаргаа халамжийн ажилтны зөвшөөрөл авсан байдаг. Тусгай ур чадвараар Японд ирэх та бүхнийг мөн асаргаа халамжийн ажилтны зөвшөөрөл авахыг зөвлөе. Асаргаа халамжийн ажилтны зөвшөөрөл гэж юу болох, хэрхэн авдаг талаар танилцуулъя.

Асаргааны амралт чөлөөт цаг гэж юу вэ?

Өндөр настнууд цуглан хоорондоо харилцаж, хөдөлгөөн хийх, гар хөлийн үзүүрээ ашиглан юм хийх зэрэг үйл ажиллагааг хэлнэ. Энэ нь өндөр настнуудад яагаад шаардлагатай? Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс яадаг юм бол оо? гэж бодож байж магадгүй. Гэвч амралт чөлөөт цаг нь асаргааны нэн чухал ажлуудын нэг юм.

ТЭНЭГРЭЛ ГЭЖ ЮУ ВЭ?

Японы өндөр настнууд, тэр дундаа асрамжийн газрын өндөр настнууд дунд ялангуяа тэнэгрэл өвчтэй хүмүүс олон байдаг. Тэнэгрэл гэж юу болох? Хэрхэн харьцах талаар мэдэж авах нь асаргаанд нэн чухал юм.

АСАРГААНЫ АЖИЛТНУУДЫН ЭЗЭМШВЭЛ ЗОХИХ ДАДЛУУД

Анх удаа хийх гэж буй асаргааны ажил, айж түгших зүйл олон байх нь дамжиггүй. Япон асаргааны ажилтнуудын ажил үүргээ гүйцэтгэхдээ цаг үргэлж эрхэмлэдэг зүйлсийг дор танилцуулъя. Заримыг нь шууд хэрэгжүүлэх ч боломжтой. Асаргааны ажилд түргэн дадах үүднээс заавал хэрэгжүүлж үзэцгээе.

Гадаад асаргааны ажилтантай хамт ажилладаг Япон ажилтнуудтай хийсэн ярилцлага Дугаар 1

Гадаад орноос Японд ирж асаргааны ажил хийхэд Япон хүнтэй харилцаж ойлголцох тал дээр хэн бүхэн санаа зовдог болов уу. Энэ удаад орон орны асаргааны ажилтнуудтай хамт ажилладаг Япон хүмүүстэй ярилцсан юм. Гадаад ажилтан ажиллуулдаг асаргааны байгууллагуудын зүгээс ажлын орчин гэгээлэг болсон, ажилчид илүү дотно болсон зэрэг хамт ажилладаг багийнхны хувьд ч баярлууштай сэтгэгдлүүд ирсэн байна.

Гадаад асаргааны ажилтантай хамт ажилладаг Япон ажилтнуудтай хийсэн ярилцлага Дугаар 2

Гадаад орноос Японд ирж асаргааны ажил хийхэд Япон хүнтэй харилцаж ойлголцох тал дээр хэн бүхэн санаа зовдог болов уу. Асаргааны ажилд бусадтай харилцах харилцаа ихээхэн жин эзэлдэг. Энэ удаад ч мөн орон орны асаргааны ажилтнуудтай хамт ажилладаг Япон хүмүүстэй ярилцсан юм.

АСРАГЧААР АЖИЛЛАХАД ШААРДЛАГАТАЙ ЯПОН ХЭЛНИЙ ТҮВШИН

Асаргаа шаардагдах өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн олонх нь япон хэлээс өөр хэлээр ярьж чаддаггүй. Мөн ажлын байран дээр шаардлагатай бичиг баримтууд бүгд шахуу япон хэлээр бичигдсэн байдаг. Асаргаа гэх төрлийн хамгийн анхны ажлаа төрөлх хэлээр бус япон хэлээр хийнэ гэхээр сэтгэл зовних хүн цөөнгүй байгаа байх. Тиймээс асрагчаар ажиллахад шаардлагатай япон хэлний түвшингийн …

АСРАГЧААР АЖИЛЛАХАД ШААРДЛАГАТАЙ ЯПОН ХЭЛНИЙ ТҮВШИН Read More »

ЯПОН ДАХЬ АСАРГААНЫ АЖИЛ ГЭДЭГ НЬ ЯМАР АЖИЛ БАЙДАГ ВЭ?

Асаргааны ажил гэж сонсохоор эмнэлгийн сувилагчийн ажил шууд сэтгэлд бууж магадгүй. Үнэндээ бол Япон улсад хүн амын хөгшрөлт эрчимтэй явагдаж байгаагийн улмаас сувилагчаас ялгаатай асаргааны ажилтан гэх ажил нэн чухал мэргэжил болоод байна. Японд асрагчаар ажиллаж байсан гадаадын иргэдээс авсан анкет болон ярилцлагаар дамжуулан энэхүү асаргааны ажил нь яг ямар ажил вэ гэдэг талаар танилцуулъя.

ЯПОНД ИРЭХЭЭС ӨМНӨ СЭТГЭЛ ЗҮЙН БОЛОН БИЕИЙН ХУВЬД БЭЛДЭХ ЗҮЙЛС

“Японд очиж ажил хийж үзье” гэсэн бодол төрсөн цагаас эхлэн япон хэлний хичээлээс авхуулаад бусад олон бэлдэх зүйл гарч ирдэг. Төрсөн нутгаасаа холдон Япон улсыг зорьж тэндээ ажиллаж амьдрах учраас нарийн бэлтгэл хангах, гэр бүлийн харилцан ойлголцол зэрэг нэн шаардлагатай. Түүнчлэн шинэ орчинд өөр хэлээр ажиллахад ямар байх бол гэж санаа зовних нь гарцаагүй юм. …

ЯПОНД ИРЭХЭЭС ӨМНӨ СЭТГЭЛ ЗҮЙН БОЛОН БИЕИЙН ХУВЬД БЭЛДЭХ ЗҮЙЛС Read More »

Scroll to Top