Тусгай ур чадварын ажилтны тогтолцоо

Тусгай ур чадвар (i) бүхий асаргааны ажилтан гэж юу вэ?

Оршин суух зөвшөөрлийн “Тусгай ур чадварын ажилтан” гэдэг төрөл нь улам бүр хурцдаж буй ажиллах хүчний хомсдолыг шийдвэрлэх зорилгоор тодорхой заасан мэргэжил, ур чадвартай гадаадын боловсон хүчнийг асаргаа тэргүүтэй 14 төрлийн ажлын байранд ажиллаж амьдрахыг зөвшөөрсөн оршин суух зөвшөөрөл бөгөөд энэхүү төрлийн зөвшөөрлийг 2019 оны 4 дүгээр сараас олгож эхэлсэн юм. Тусгай ур чадварын ажилтан гэдэгт i, ii гэсэн хоёр төрөл байдаг ба асаргааны ажил нь зөвхөн i дүгээр төрөлд хамааралтай юм.

ТУСГАЙ УР ЧАДВАРЫН АЖИЛТАН (i) БҮХИЙ АСАРГААНЫ АЖИЛТНЫ ШАЛГАЛТЫН ТУХАЙД

Асаргааны ажлын тусгай ур чадварыг “Nursing Care Skills Evaluation Test”, “Nursing Care Japanese Language Evaluation Test”, Япон хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалт гэсэн гурван шалгалтаар дамжуулан үнэлдэг. Nursing Care Skills Evaluation Test болон Nursing Care Japanese Language Evaluation Test нь асаргааны ажлын байран дээрх мэргэжлийн ур чадвар болон япон хэлний мэдлэгийг хэмжих замаар ямар ч нөхцөлд бэлэн байх түвшнийг суурь түвшин гэж үндэслэн тогтоосон байдаг. Япон хэлний мэдлэгийн түвшнийг Япон сангийн япон хэлний суурь мэдлэгийн шалгалт (JFT-Basic) эсвэл Япон хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалт (JLPT) (N4-өөс дээш түвшнийг хангах)-ыг үндэслэн тогтоодог.

ЯПОН ХЭЛНИЙ БОЛОН АСАРГААНЫ ШАЛГАЛТАД БЭЛТГЭХ АРГУУД

Тусгай ур чадварын ажилтан (i) оршин суух зөвшөөрөл авах шалгалтад бэлдэхдээ сурах бичиг ашиглан бие дааж хичээллэхээс гадна япон хэлний сургуульд элсэн орж суралцах боломжтой юм. Энэ нийтлэлд бие даан суралцагчдад зориулсан сурах бичиг болон цахим хуудсыг санал болгох болно.

ЯПОНЫ ТАЛЫН ДЭМЖЛЭГИЙН ТОГТОЛЦОО

Гадаад улсын иргэд сэтгэл амар Япон улсад ирж асрагчаар ажиллах боломжийг хангах зорилгоор Улсын, орон нутгийн, мөн аж ахуйн нэгж албан байгууллагуудын болон асрамжийн газруудын зүгээс төрөл бүрийн дэмжлэгийг үзүүлж байна. Үүнд асаргааны ажилтай холбоотой дэмжлэгээс гадна хэл сурах, амьдрах суурь нөхцөлийг хангах зэрэг өргөн хүрээний бүрэн дэмжлэгүүд багтдаг.

Бидний дуу хоолой

Японд асаргааны ажил хийж буй гадаадын иргэдээс тэдний амьдралын хэв маяг,
саргааны ажил, сурлагын талаар авсан ярилцлагыг хүргэж байна. Уншиж сонирхоорой.

Хөгжилт Отгонгэрэл

・Иргэншил:Монгол улс
・Япон улсад ирсэн огноо:2020 он
・Ажиллаж буй статус:Ур чадварын дадлагажигч
・Япон хэлний чадвар:JLPT N3

Дагвацэрэн Шүрэнцэцэг

・Иргэншил:Монгол улс
・Япон улсад ирсэн огноо:2020 он
・Ажиллаж буй статус:Ур чадварын дадлагажигч
・Япон хэлний чадвар:JLPT N4

F.A.Q.

Та бүхнээс ирсэн асуултуудад хариулъя.

“Бүртгэлд дэмжлэг үзүүлэгч байгууллага“ гэж байдаг. Тусгай ур чадвар бүхий гадаадын иргэдэд хүлээн авагч байгууллагаас итгэмжлэгдсэн хувь хүн эсвэл байгууллага Япон улсад оршин суухтай холбоотой гэрээний туслалцаа зэрэгт дэмжлэг үзүүлдэг.

Тусгай ур чадварын ажилтны тогтолцоогоор Япон улсыг зорих бол гэр бүл нь дагалдах боломжгүй. Асаргааны мэргэжилтний үндэсний хэмжээний эрх авсан нөхцөлд гэр бүлийн хамтаар байнгын ажиллаж амьдрах эрхтэй болно.

Япон хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалтын 4-р зэргийг (анхан шатны япон хэлний түвшин) хангасан байх шаардлагатай.

Биеийн асаргааны (асруулагчийн бие болоод сэтгэл зүйн нөхцөлд тохируулж усанд оруулах, хооллох, бие засахад туслах гэх мэт) үйлчилгээний ажлаас гадна үүнтэй холбоотой бусад (амралт, биеийн тамирын дасгал хийхэд туслах гэх мэт) ажлыг хийж гүйцэтгэнэ. *Гэрээр очиж асаргааны үйлчилгээ үзүүлэх тохиолдолд үүнээс өөр байна.

SEARCH
LINK

Бусад холбогдох мэдээллүүдийн нэгдсэн холбоосыг энд дарж авна уу.

ABOUT US

Японд асаргааны ажил хийж үзэх үү? Тусгай ур чадварын ажилтны тогтолцоо, асаргааны ажил, Япон дахь амьдрал, Япон хэл сурах зэрэг танд хэрэг болохуйц мэдээллийг энгийн, ойлгомжтой байдлаар танилцуулъя. 

2020 оноос эхлэн Японы Эрүүл мэнд, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамнаас гадаад орны иргэдийг асрагчаар хүлээн авах ажлыг хэрэгжүүлж эхэлсэн. Тус ажлын нэг хэсэг болгон, Japan Care Worker Guide ажлын албанаас энэхүү цахим хуудсыг эхлүүлэн, ажиллуулж байна.

Follow Us

Та Фейсбүүк хаягтай бол заавал манай хуудсыг дагаж лайк буюу таалагдлаа товчийг дарж байнгын мэдээлэл авч байгаарай.

Scroll to Top